НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулж буй “Хүүхэд бүрд ном” аяныг дэмжин “Сайн Багийн Спорт” ТББ 512 ширхэг номыг хандивлаж байна.
- asralt6
- Oct 7
- 1 min read

НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулж буй “Хүүхэд бүрд ном” аяныг дэмжин “Сайн Багийн Спорт” ТББ 512 ширхэг номыг хандивлаж байна.
Аливаа хөгжилтэй улс орны хөгжил нь ирээдүй буюу хүүхдүүдийн боловсролд оруулж буй хөрөнгө оруулалтаас шууд хамаардаг. Тус байгууллага нь хүүхдийн бие бялдар, сэтгэл зүй, оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн академик болон атлетик ур чадварын хөтөлбөрүүдийг хүүхдүүдэд санал болгодог.
Энэхүү ажлын хүрээнд 2025 оны 5-р сард 13–15 насны охидын дунд сагсан бөмбөгийн Сайн Лиг-ийн тэмцээнийг зохион байгуулж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд нээлттэй цомын тэмцээн явуулан лигийн шилдэг 16 багийг шалгаруулсан.
Мөн боловсролын тэгш бус байдлыг арилгах, ялангуяа алслагдсан, хязгаарлагдмал боломжтой хүүхдүүдэд хүрэх зорилгоор “Сайн Боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг ажлынхаа хүрээнд хүүхэд бүрд Сайн боловсролыг хүргэж, сайхан ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулах зорилгоор дэлхийн алдартай хөрөнгө оруулагч Рэй Далиогийн “Амьдрал Ажлын Зарчмууд” номын хүүхдэд зориулсан богино зурагт хувилбарыг Монгол хэлнээ орчуулан хэвлэсэн бөгөөд нийт 512 ширхэг, 25 сая төгрөгийн номыг хандивлаж байна.

Comments